Америкчууд амиа хорлох нь ихэсчээ

2016 оны 4 сарын 22

Washington Post сонины мэдээлснээр сүүлийн 16 жилийн хугацаанд америкчууд амиа хорлох тохиолдол нэмэгджээ. Ялангуяа энэ тохиолдол дунд насны эмэгтэйчүүдийн дунд өндөр байгаа аж.

Амиа хорлох шалтгаан нь эдийн засгийн хямрал, хар тамхины донтолт, гэр бүл салалтаас үүдэж байгаа бөгөөд энэ үйлдэл интернэтийн орчинд хэт донтож нийгмээс өөрийгөө тусгаарласан хүмүүсийн дунд өндөр байгааг судалгаа харуулжээ.

1999-2006 оны хооронд амиа хорлолт жилд дунджаар нэг хувиар өсч байгааг статистик судалгаа харуулсан байна.

Америкчуудын нас баралтын шалтгааны эхний аравт амиа хорлолт ордог байна. Орчин үеийн анагаах ухаан эрчимтэй хөгжиж, зүхс судасны өвчнийг амжилттай эдгээдэг болж, энэ өвчин нас баралтын шалтгаан байхаа больсноос хойш амиа хорлолт түүнийг байрыг эзэлсэн байна.

1999 оноос хойш аиа хорлох тохиолдол 24 хувиар өссөн хэмээн сонин мэдээлжээ.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна