NEWS-ийн бүтээл шилдгээр шалгарлаа

2016 оны 4 сарын 22

Нэрт сэтгүүлч агсан С.Наранбаатарын нэрэмжит “С.Наранбаатар сан”-гаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрэн сурвалжлах” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр хоёр дахь жилдээ боллоо. Энэ удаагийн уралдаанд сонин, сайт, телевизийн олон уран бүтээл ирснээс News агентлагийн сэтгүүлч Л.Нарантөгс, найруулагч Ц.Ариунболд нарын бэлтгэсэн “Авлигын галерей” нэвтрүүлэг телевизийн шилдэг нэвтрүүлгийн шагналыг хүртсэн бол МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар “Хоногийн зээл, зээлийн боолууд” бүтээл шилдэг нийтлэлийн шагналыг хүртсэн юм. Харин тусгай байрын шагналыг “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяагийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлэг авсан юм.

Энэ үеэр МСНЭ-ийн  ерөнхийлөгч Б.Галаарид, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихгүй байна гэж ярьдаг нь энэхүү уралдаанд ирсэн бүтээлүүдээр үгүйсгэгдэж байгаа төдийгүй “Наранбаатар сан”-гаас зохион байгуулж буй уг уралдаан нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйг цаашид хөгжихөд чухал түлхэц болно гэдгийг дурдлаа.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна