Бөхбилэгтийн ээжлит барилдаан болно

2016 оны 4 сарын 22

Архангай аймгийн бөхийн Бөхбилэгт дэвжээний 4-р сарын ээлжит барилдаан өнөөдөр/4.22/ 15 цагаас Алдар спорт хорооны зааланд болно. Тус барилдаанд Архангай аймгийн гаралтай аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөх зодоглох бөгөөд өмнөх сарын барилдаанд  аймаг, цэргийн цолтой болон залуу 80 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан М.Бадарч үзүүрлэн, Хашаат сумын харьяат, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ шөвгөрсөн билээ.

Тус дэвжээ шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэй болсноор ийнхүү сар бүр сумдынхаа нэрэмжит барилдааныг зохион явуулахаар тогтсон бөгөөд энэ сарын алдарт аваргуудын нутаг Батцэнгэл сумын нэрэмжит болох ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна