Далай ламын “найз” Селенаг Хятадад хөл тавиулахгүй

2016 оны 4 сарын 22

Америкийн дуучин Селена Гомезын Хятадад дахь тоглолтыг улс төрийн шалтгаанаар цуцалжээ. Селена Гомез Далай ламтай уулзаж байснаас болж Хятадад хөл тавих эрхгүй болсон байна. Тэрбээр 2014 онд Далай ламтай хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан нь Хятадын албаныхны хараанд өртсөн аж. Селена Гомез ирэх наймдугаар сарын 6 болон 8-ны өдрүүдэд Хятадын Гуанжоу, Шанхайд тоглох ёстой байв. Түүний “Revival” аялал тоглолт  ирэх тавдугаар сард АНУ-д эхлэх юм.

Өмнө нь Бон Жови 2010 онд Тайваньд хийсэн тоглолтынхоо үеэр Далай ламын зургийг үзүүлснээс Хятадад хөл тавих эрхээ хасуулж байжээ. Бурхны шашны тэргүүн Далай ламыг Хятадын эрх баригчид Түвдийн салан тусгаарлах үзлийг дэвэргэгч хэмээн буруушаадаг юм.

Эх сурвалж: Daily Mirror,

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна