Таван бөхөө дагасан 50 фанат

2016 оны 4 сарын 23

ОХУ-ын Якутын таван легионер Владислав Андреев (57 кг), Тимур Пестерев (57 кг), Айаал Лазарев (125 кг), Иннокентий Иннокентьев (74 кг), Александр Контоев (65 кг) нар Улаанбаатарын дэвжээнд зодоглох гэж байна. ДАШТ-ий хүрэл медальт Андреев, Контоев нар Беларусийн далбаан дор барилддаг бол Азийн аварга Лазарев, Азийн медальт Иннокент нар Кыргызстаны шигшээд хүч үзэж яваа. Харин Тимур Пестерев саяхнаас харьяалал төдийгүй нэрээ Тажикистаны Тимур Темиров болгон өөрчлөөд байгаа юм.

Сонирхолтой нь таван залуугаа харахаар тэдний багш дасгалжуулагч, хамаатан садан, ах дүү нь нийлсэн 50 шахам дэмжигч Улаанбаатарыг зорин Якутскаас гарсан гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна