Кетоев Армений нэрийн өмнөөс барилдах уу?

2016 оны 4 сарын 23

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна.

2007 оны дэлхийн аварга, Бээжин-2008 олимпийн хүрэл медальт ОХУ-ын Осетийн бөх Георгий Кетоевийн нэр бүхий мандатыг Улаанбаатар-2016 тэмцээний үеэр Бүртгэлийн өрөөнд харлаа. Улсынх нь харьяалал нь ОХУ ч биш, Армен гэсэн байна.

Тэгээд эрж сураад интернетээр хайхад: 2013 оноос хойш барилдаагүй тэрээр юутай ч Армений паспортыг давхар авч, тэдний нэр дээр барилдахаар болсон нь үнэн ажээ. Харин Улаанбаатарын тэмцээнд барилдах эсэхийг олж мэдэж чадсангүй, маргаашийн бүртгэл, жин, сугалаан дээр л хүлээе дээ.

Бас нэгэн шинэ мэдээлэл дуулгахад ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов Румын улсын нэрийн өмнөөс барилдахаар шийдвэрлэжээ, Истанбул-2016 олимпийн эрхийн тэмцээнд зодоглох өндөр магадлалтай гэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна