Г.Нандинзаяа Рио Де Жанейрод болсон дэлхийн цомоос хүрэл медаль авлаа

2016 оны 4 сарын 23

Бразилын Рио Де Жанейро хотод болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний өчигдөр явагдсан 50 метрт 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд нийт 55 тамирчнаас ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 443,3 оноо авсанаар хүрэл медаль авлаа. Энэ дасгалд олимп, дэлхийн медальт Хорватын тамирчин Пэжич Шнжезана түрүүлж, дэлхийн аварга Германы тамирчин Барбара Энгледер мөнгөн медаль авчээ. Г.Нандинзаягийн авсан энэхүү хүрэл медаль нь манай урт буучдын энэ дасгалд авсан дэлхийн цомын анхны медаль юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна