О.Бурмаа БНСУ-ын бөхийг оноогоор цэвэр яллаа

2016 оны 4 сарын 23

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна. Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн билээ.  Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан өнөө өглөө эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид РИО-гийн эрхийг авах юм. 

Өнөөдөр манайхаас 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. 75 кг-д О.Бурмаа эхний барилдаанаа Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Хван Еэнжюүтэй хийв. Тэрбээр өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа. 

Гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд хагас шигшээд үлдэх эрхийн төлөө ОХУ-Испанийн бөхчүүдийн хэн нэгэнтэй тулах юм. ОХУ-ын Е.Букина ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Испани бүсгүй Лондонгийн олимпоос хүрэл медальтай билээ. Энэ жинд нийт 13 бөх барилдаж байна. 

'

'

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна