СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн хурал үргэлжилж байна

2016 оны 4 сарын 23

Азийн СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдөр “Blue sky” зочид буудалд “Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлүүд хуралдах юм.

НАМЭХ-ноос зохион байгуулж буй уг хуралд хуралд нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцох аж. Хуралд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”, “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ. Эхний илтгэлийг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар тавих юм байна. Харин хоёр дахь буюу “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” илтгэлийг Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн байгууллагын Олон улсын газрын захирал Занг Гуанюнг тавина.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна