Ерөнхийлөгчийг гэрийн халаадтай угтаж авав

2016 оны 4 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нарыг Их Британи дах айлчлалын үеэр Кенсингтон ордонд зочлоход ганц л хүн гэрийнхээ халаадтай угтаж авсан нь Хунтайж Уильямын хүү хунтайж Жорж байсан гэнэ.

Хоёр настай хунтайж Жорж АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзана гээд унтаж өгөхгүй байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр бяцхан хунтайжид дүүжин даажин морь бэлэглэснийг хүн болгонд үзүүлж, гайхуулсан гэнэ.

Гадаад улсын төрийн тэргүүнийг гэрийн халаадтай угтаж авсан бяцхан хунтайжийн энэ үйлдэл дипломат ёсонд ямар нэгэн шинэ жишиг тогтоосон эсэх талаар хэн ч юу ч хэлээгүй байгаа юм байна.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна