Авто машины татвар хураах цэгүүд амралтын өдөр ажиллаж байна

2016 оны 4 сарын 23

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр болон автозам ашигласны төлбөр хураах ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Тус захирамжийн дагуу автомашиныг улсын дугаараар ангилан төлөхөөр зохицуулалт хийсэн. Тодруулбал, автомашины улсын дугаар нь:

 -1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

 -5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард  татвараа төлнө.

Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 4,9-өөр төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм. Харин дөрөвдүгээр сар дуусах гэж байгаатай холбогдуулан татвар хураах цэгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байна.  Мөн өмнөх саруудад татвараа төлөөгүй иргэдийг ямар нэг торгуульгүйгээр татварыг хүлээн авч байна. Нийслэлийн хэмжээнд татвар хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна