Оскар Писториус найз бүсгүйнхээ хувцсыг сольсон байжээ

2016 оны 4 сарын 23

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Өмнөд Африкийн паралимпын тамирчин, “илдэн дээр гүйгч” хочтой Оскар Писториусын хэрэгт холбогдолтой нотлох баримтууд шинээр гарч иржээ. Нэмэлт мөрдөн байцаалтын явцад Оскар Писториус найз бүсгүйгээ хөнөөгөөд хувцсыг нь сольж, камерын бичлэгийг устгаж, хогоо гаргаж хаясан нь тогтоогджээ.

Шинэ нотлох баримтууд прокурор, шүүгчдийг цочирдуулсан бөгөөд мөрдөн байцаагчид нотлох баримтаас үндэслэн Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөхөөс өмнө зодож тамласан гэж сэжиглэж байгаа юм.

Хэргийн газар ундуй сундуй, хохирогчийн биед гадны нөлөөтэй шарх сорви үүссэн байсан, хувцас хунар нь урагдаж, үрчийсэн зэргээс хохирогчийн ах дүүс Оскар Писториус болон түүний найз бүсгүй нарын  хооронд үхэх сэхэхийн төлөө тэмцэл болсон гэж таамаглажээ.

Рийва Стинкамп 2013 оны Валентины баярын өдөр гэртээ дөрвөн удаа буудуулж амиа алдсан бөгөөд энэ хэрэгт сэжиглэгдэж буй түүний найз залуу Оскар Писториус түүнийг айл ухагчтай андууран хөнөөсөн гэж мэдүүлж байгаа юм.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна