Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ

2016 оны 4 сарын 23

онгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. 

Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассог өнөөдөр /2016.04.23/ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс үдэж мордуулав. 

Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийсэн юм. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхсан. 

Мөн тэрээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, АЕПТ-ийн буухиаг Монгол Улсын Их Хуралд дамжуулан өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна