БНАСАУ, АНУ-ын бөхчүүд жиндээ аваргалж, олимпийн эрхээ авлаа

2016 оны 4 сарын 23

Монгол Улсад анх удаа болж буй зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”\“Эхний сүүлийн боломж”\ тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжлэн явагдлаа. 

Энэ өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, финалд үлдсэн нь РИО-г зорих тийзээ авсан юм. Манай улсаас эмэгтэй 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намууцэцэг нар өрсөлдөж, олимпийн эрхийн төлөө барилдаж чадсангүй.

Энэ өдөр олимпийн эрхийг АНУ-с гурав, Герман, Унгар, Турк хоёр, БНАСАУ, Мексик, Эквадор улсаас тус тус нэгийг хүртэж, нийт 12 тамирчин РИО-г зорих эрхээ авлаа. 

ДҮН: \Алт, мөнгөн медалийн эзэд "РИО-2016"-н эрхтэй\

48 кг: 

Алтан медаль: Ким Хён Кён \БНАСАУ\

Мөнгөн медаль: Х.Рут Аугелло \АНУ\

Хүрэл медаль: Мария Ливачи\Украин\, Анна Лукашиак \Польш\

Энэ жингийн аварга БНАСАУ-ын Ким Хён Кён хоёрдугаар тойрогт Ц.Намуунцэцэгийг ялсан юм. 

53 кг: \22 бөх\

Алтан медаль: Мароулис \АНУ, дэлхийн аварга\

Мөнгөн медаль: М.Преволараки \Герман, дэлхийн аваргын хүрэл\

Хүрэл медаль: Н.Малишева\ОХ\, В.Еското \Мехсик\

58 кг: \22 бөх\

Алтан медаль: .Л.Кастилло  \Эквадор\

Мөнгөн медаль: Хелга \Герман\

Хүрэл медаль: Наталиа Голц\ОХУ\, Жантин Жоу \БНХАУ\

63 кг: 

Алтан медаль: С.Хафиз \Турк\

Мөнгөн медаль: М.Шастин \Унгар, барилдаагүй\

Хүрэл медаль: К.Селена Фанта Ларрокюү \Франц\, Моника Эва Мичалик\Польш\

69 кг: 

Алтан медаль: Тамура Мариама \АНУ\

Мөнгөн медаль: Д.П.Миранда \Мехсик\

Хүрэл медаль: Алла Белиска \Украин\, Илана Кратуш\Израиль\

75 кг:

Алтан медаль: С.Хафиз \Турк\

Мөнгөн медаль: М.Шастин \Унгар, барилдаагүй\

Хүрэл медаль: Анна Кармэн \Герман\, Екатрерина Бурина \ОХУ\

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна