Ноолуурын үнэ сэргэжээ

2016 оны 4 сарын 24

Ноолуурын үнэ сэргэж, нэг кг нь 68 мянган төгрөгт хүрэх болжээ. Өнгөрсөн жил 1 кг ноолуур 55 мянган төгрөгөөс дээш гараагүй бол өнөө жил ийн сэргэсэн байна.

Сүүлийн хоёр гурван жил дараалан ноолуурын үнэ ханш, мөн малын гаралтай түүхий эдийн үнэ унаснаас малчид бэлэн мөнгөгүй болж, оюутныхаа сургалтын төлбөрийг төлөх, малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй болоод байсан юм. Харин энэ хавраас ноолуурын үнэ сэргэсэн нь малчдын орлогод эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Малчдын ихэнх нь эхний ээлжинд банкны зээлээ цэгцэлж авч буй аж.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна