300 мянган иргэнийг улаанбурхны вакцинд хамруулна

2016 оны 4 сарын 24

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулахаар бэлтгэж байна. Вакцинжуулалтыг ирэх сард эхэлнэ хэмээн мэдээллээ. Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болно гэлээ.

Дашрамд дуулгахад, улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн жилээс эхлэн эрс нэмэгджээ.

2001 онд өвчлөл-10677, нас баралт-7
2002 онд өвчлөл-2015, нас баралт-3
2003 онд өвчлөл-18, нас баралт-0
2004-2005 өвчлөл-0, нас баралт-0
2006-2009 өвчлөл-72, нас баралт-0
2010-2014 өвчлөл-0, нас баралт-0
2015 онд  өвчлөл-23464, нас баралт-8
2016 он /04 сарын эхний долоо хоног хүртэл/ өвчлөл 15540, нас баралт-62  /0,3 хувь/
Салбар яам, газар, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ажилтан, албан хаагчид шаардлагатай, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Одоогоор халдварын дэгдэлт тогтворжсон гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат мэдээллээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна