П.Пикассогийн уран бүтээлийг дэлгэнэ

2016 оны 4 сарын 25

С.Дали, П.Пикассо нарын бүтээлийг энэ сарын 29-нөөс эхлэн сарын хугацаанд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэх гэнэ. ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь тус музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачдын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэнд эдгээр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгчдэд сонирхуулах аж.

Үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлах юм байна. Уг үзэсгэлэнг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр  үзэх боломжтой юм.

А.Сүрэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна