Хүчирхийлэгч цагдаагийн аминд хүрчээ

2016 оны 4 сарын 25

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өдөр цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг Өвөрхангай аймагт гарчээ. Тус аймгийн  Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал,  тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход нөхөр нь цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө аминд хүрчээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна