Намын жагсаалт ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

2016 оны 4 сарын 25

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр ээлжит хуралдаанаа хийхээр гишүүд нь Төрийн ордны “А”, “Б” танхимд цугларч байна.

Бүлгүүдээр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм. Энэ нь иргэн Ц.Намсрай нарын зүгээс гаргасан УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал юм. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2016.04.22-нд/ болж, пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна