Булганд ойн түймэр гарчээ

2016 оны 4 сарын 25

Сүүлийн үед орон даяар хуурай шороон шуурга шуурч, салхины хурд 14-16 метр хүрч байгаагаас  ой хээрийн түймэр гарах эрсдэлтай нөхцөл үүсчээ.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Дунд Моёодын эхэн гэдэг газар энэ сарын 20-нд ойн түймэр ассан байна. Уг түймрийг аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, хилийн заставын албан хаагчид зэрэг нийт 60 гаруй хүн унтраахаар ажиллаж байгаа аж.  

 Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул аймгийн зааг Хархираа багийн нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант сумынБэрхийн даваанд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Ой хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй байгаа тулд малчид ихээр хөдөө явахдаа тамхиныхаа ишийг бүрэн унтраах, мөн үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг онцгой байдлынхан сануулж байна.

Б.БАТ

Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэд, малчдыг болзошгүй гал түймрээс сэргийлэн, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна