Сандалтай сайд эмээлтэй болов

2016 оны 4 сарын 25

Зам, тээврийн сайд М.Зоригт этгээд сонин содон үйлдлээрээ олны анхаарлыг татах хоббитой нэгэн. Тэрбээр БНСУ-ын нийслэл Сөүлд очихдоо  монгол модон сандал тэвэрч буусан төдийгүй хаа явсан газартаа түүнийгээ тэврэн зургаа татуулж олныг алмайруулсан. Тэгвэл Увс аймгийнхан  баяд эмээл бэлэглэж, сайдын сандлыг сольж өгөв.  Сайд ч бэлгийн эмээлээ бушуухан моринд тохож унаад амжсан төдийгүй Баян-Өлгийнхний бэлэглэсэн казак үндэсний дээл, малгайгаар гоёж, домборыг нь барин гангарч орхив.

Тэрбээр баруун аймгуудад Ерөнхий сайдыг дагалдан явахдаа хүлэг морио эмээлтйэ болсны дээр морио барих бугуйлтай ч болсон юм. Тэрхүү бугуйлыг Ховд нутгийнхан бэлэглэжээ.

М.Сура

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна