“Нюанс”-ынхан хандивын тоглолт хийнэ

2016 оны 4 сарын 25

Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн, Хөлөнбуйр, Булган сумын нутагт гал түймрийн аюул нүүрлэж, олон айл өрх гэр оронгүй болж эрдэнэт хүний амь нас эрсдээд байгаа билээ. Гал түймэрт өртөн, гарз хохиролд амссан иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс Дорнод аймгийн сэтгүүлчид  “Хайрлах сэтгэлээ хандиваар” нэртэй аяныг зохион байгуулахаар болжээ. Тэрхүү аянд “Нюанс” хамтлаг нэгдэж, Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн татрт уран бүтээлийн тоглолт хийхээр болжээ.

Нюанс хамтлаг  байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус хамтлаг ойн баярын тоглолтоо ирэх намар хийхээр төлөвлөсөн бөгөөд тус хамтлагийнхан тоглолтын орлогоо  гал түймрийн аюулд өртсөн өрх айлуудад хандивлаж туслалцаа дэмжлэг үзүүлэх ажээ. Энэхүү аянд нийт монголчууд, Дорнод нутагт төрж, өссөн залуучуудыг ч мөн   нэгдэн, тусламжийн гараа сунгахыг Нюанс хамтлагийнхан уриалжээ.  

Д.Цээнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна