МАХН-ын Бага чуулган маргааш болно

2016 оны 4 сарын 25

МАХН-ынхан өнгөрсөн бямба гаригт Бага чуулганаа хуралдуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулсан байна. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргажээ. Мөн тус нам эвсэх асуудлаа нээлттэй үлдэхээр шийдсэн байна. Тэгвэл тус нам маргааш дахин хуралдаж, сонгуулийн асуудлаар ярилцахаар болжээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна