“Оюутан цагдаа”-д бүртгүүлээрэй

2016 оны 4 сарын 25

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл өнөөдрөөс эхлээд 30-ныг хүртэлх өдрүүдэд МОХ-ын байранд үргэлжлүүлэн бүртгэхээр болжээ. Монголын оюутны холбоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр  энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм.

"Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж буй оюутанд тавигдах шаардлага:

- Англи, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхний хуулбар

2. Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй, сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно. Оюутны үнэмлэхийг эх хувиар авчрах шаардлагатай/

3. 2 хувь цээж зураг

4. Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/

Шалгаруулалт:

Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох болно.

Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаараа Оюутан та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бусадтай зөв боловсон харилцаж сурах, өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлэх, зуныхаа амралтаар цалинтай ажиллах зэрэг олон даваа боломжтой.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна