Р.Чингисийн асуудлыг хэлэлцэнэ

2016 оны 4 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав оруулж ирсэн. Үүнээс бол Засгийн сайдууд хоёр хуваагдан, багагүй маргалдсан мэдээлэл байгаа билээ. Тэгвэл даваа гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Гэвч хэвлэлүүдээр цацагдаад байгаа шиг түүнийг чөлөөлж, оронд нь Б.Билэгтийг томилоно гэдгийг эх сурвалж няцаав.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөхийн эсрэг байгаа гэсэн мэдээлэл байна. Түүнийг чөлөөлснөөр нийгэмд замбараагүй байдал үүсч, улстөрчид дуртай цагтаа хууль, хүчнийхнээр тоглодог явдал тогтоно гэж эсэргүүцэх сайдууд цөөнгүй байгаа гэнэ.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна