90 настай экс Сенатор залуу эртэй гэрлэнэ

2016 оны 4 сарын 25

АНУ-ын Сенатор асан 90 настай Харрис Уоффорд  тавин насаар залуу эртэй гэрлэх болсноо зарлалаа.

Эхнэрээ нас барсны дараа ижил хүйстэндээ дурласан экс Сенатор “Би гайхалтай эмэгтэйтэй хагас зуун жил амьдарсан. Харин одоо би аз жаргалаа олж, хоёр дах удаагаа гэрлэх гэж байна” гэжээ.

90 настай экс Харрис Уоффорд “Бидний амьдарч буй нийгэмд хүмүүс нэг нэгнээ гаднаас нь шууд дүгнэх гэж яардаг. Би өөрийн энэ дурлалыг ямар ангилалд багтахыг хэлж мэдэхгүй” гэжээ. Экс Сенатор эхнэрээ нас барснаас хойш хэн нэгэнд дурлаж, гэрлэнэ гэж огт төсөөлөөгүй явахдаа өөрөөсөө 50 насаар дүү эртэй танилцсан гэнэ.

Хосууд энэ сарын 30-нд хуримаа хийхээр төлөвлөсөн бөгөөд гар гараасаа барилцан, сайн муу, сайхан муухай, зовлон жаргалын алинд ч үргэлж хамт байна хэмээн ярьж байгаа гэнэ.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна