Оросууд орлогоо  хүнсэнд зарцуулж байна гэв

2016 оны 4 сарын 25

ОХУ-ын иргэд 2008 оноос хойш анх удаа сарын орлогынхоо тал хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж, бодит орлого нь үндсэн хэрэгцээний зүйл худалдаж авахад хүрэхтэй үгүйтэй байгааг саяхны нэгэн судалгаа харуулжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар Оросууд орлогынхоо 50.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа архи, тамхи зэрэг зүйлс худалдаж авахад зарцуулсныг Нийгмийн шинжилгээ, судалгааны институтээс явуулсан судалгааны дүн харуулсан байна.

Судлаачдын хэлж буйгаар ОХУ-ын иргэдийн хүнсний бүтээгдэхүүнд зарцуулах зардал бусад хэрэгцээний зарцуулалтаас их байсан үе нь 2008-2009 оны санхүүгийн хямралын жилүүд гэнэ.

Судалгааны дүнгээр ядуу өрхүүдэд ялангуяа орлогын дийлэнх хувь нь хүнсний бүтээгдэхүүнд зарцуулагдаж байгаа ажээ.

“Росстат” статистикийн газрын мэдээгээр 2015 онд ОХУ-д ядуурал 13.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Судалгаа гаргагчдын хэлж буйгаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаагаас өрхийн хүнсний бүтээгдэхүүний зардал 2016 онд бүр ч өсөх хандлага ажиглагджээ.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна