Б.Асад гэр бүлээ Иран руу нүүлгэх үү

2016 оны 4 сарын 25

Иран улс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад хандан аюулгүй байдлаа хангах үүднээс гэр бүлээ Тегеран руу нүүлгэх санал тавьжээ. Генерал Касем Сулейманы хэлснээр, гэр бүл нь найдвартай гарт байх нь  улс орноо сэтгэл тайван, итгэлтэйгээр удирдахад тус болно гэж үзэн энэ саналыг тавьсан юм байна. Гэвч Дамаск одоогоор энэ саналд албан ёсны хариу өгөөгүй байгаа аж. Сирийн Ерөнхийлөгч  өмнө нь “Ямар ч тохиолдолд Дамаскийг орхихгүй” гэж олонтаа мэдэгдэж байсан бөгөөд гэр бүлээ харин явуулах эсэх нь сонирхол татаж байна. Б.Асад 2001 онд Асме аль-Ахрас гэгч бүсгүйтэй гэрлэж, хоёр хүү, нэг охинтой болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: http://www.ardiinerkh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна