Шударга ёс эвслийн бүлэг хуралдсангүй

2016 оны 4 сарын 25

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаан хойшиллоо. Бүлгийн дарга Н.Батцэрэг нь гадаадад ажиллаж байгаа тул дээрх хуралдааныг маргааш дахин зарлах юм байна.

Энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Иймээс тус бүлэг энэ асуудлыг маргаашийн дотор хэлэлцэх шаардлагатай болж буй аж.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна