Долларын ханш буцаад өслөө

2016 оны 4 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт 1978 төгрөгтэй тэнцсэн долларын ханш буцаад өслөө. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2001 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2003 төгрөгөөр зарж байгаа юм. Долларын ханш нийтдээ 80 орчим төгрөгөөр буурч, эргээд өсч эхэлсэн нь эдийн засгийн өсөлт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүйтэй холбоотой аж.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна