Жоли, Питт нарын гэр бүлд шинэ дуулиан мандлаа

2016 оны 4 сарын 25

Холливудын хосуудын гэр бүлийн шинэ дуулианы  талаар Америкийн хэвлэлээр бичиж эхлэв. Жоли,Питт  хоёрын салалт нь хоосон яриа биш цаг хугацааны асуудал болж байгаа бололтой.

Саяхан барууны хэвлэлээр хосуудын гэрт шинэ дуулиан гарсныг мэдээлэв. Оддод ойр мэдээлэгч нарын хэлж байгаагаар жүжигчин эмэгтэй нөхрийгөө ДНК-ийн шинжилгээнд шахаж байгаа гэнэ. Тэрбээр, эртний найз бүсгүй рок дуучин Мелисса Этерижийн хүүхдүүд нь Питийнх мөн үү биш үү гэдгийг тогтоолохоор ийнхүү шинжилгээнд орохыг шахаж байгаа гэнэ.

Өнөөгөөс 15 жилийн өмнө Этерижийг өөрийн сексийн уламжлалт биш хандлагаа зарлах үеэр  Питт түүнийг зүгээр нэг сэтгэл санаагаар дэмжээгүй гэж Жоли хардаж байна. Харин Питт үрийн шингэнийх нууц донор болон дуучны ихэр хүүхдүүдийн биологийн эцэг нь гэж Жоли үзжээ. “Энжи Питтийг ДНК-ийн  шинжилгээнд орохыг шахан байнга хэрүүл үүсгэх болсон. Ингээд нөхөр нь эхнэрээ тэнэг,солиорсон гэж дуудсан” гэж National Enquirer сонинд тэдэнд ойр эх сурвалж ярьжээ.

Гэхдээ, өөрийн хүүхдүүдийг нуусан гэж Питтийн буруутгаж байгаа нь гэр бүл салалтад хүргэх гол шалтгаан биш гэнэ.  Жоли хардалтаараа нөхрийгөө  бүр цөхрөөж гүйцсэн гэх яриа эртнээс гарч байгаа юм.  Үүний өмнө нөхрөө Люпито Нионготай хардаж байсан юм. Одоо Марион Котийяр, Селена Гомес нартай хардах болсон гэнэ.  Жоли ихээхэн дуулиан дэгдээж байсан ч Питт үл тоож байжээ. Тэгээд тэдний нэг оройн томоохон хэрүүлийн дараа Анжелина  25 настай Жек О'Коннелл гэх “дагуулаа” аваад Лондонд шинэ жүжиг үзэхээр явсан байв. Үүнээс болж Брэд ихэд сандарч эхнэрээ авчирч эвлэрсэн ч  тэр нь удаан үргэлжилсэнгүй.
 

Марион Котийяр, Брэд Питт кино зураг авалт дээр

Гэр бүлийн  асуудлаас болоод  стресст ороод Жоли  турсаар байна. Брэд эхнэрээ хоол хүнс  хэрэглэн жингээ нэмэхийг гуйж байгаа нь тусыг эс олж байгаа ажээ. Мөн Жолийн эцэг нь охиндоо жингээ нэмэхийг зөвлөсөн ч хүлээн аваагүй гэнэ. Одоо Жоли 169 сантиметрийн өндөртэй дөнгөж  35 кг жинтэй ажээ. Хэрэв Жоли үгэнд нь орохгүй бол хүүхдүүдээ аваад явна гэж Питт хэлж үзсэн гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна