Д.Дорлигжав  Засгийн хуралдааныг  орхин гарчээ

2016 оны 4 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагаас эхэллээ.  Энэ хуралдааны үеэр ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл цацагдсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирэх гэсэн боловч Ерөнхий сайд зөвшөөрөөгүй байна. Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй гэсэн Ерөнхий сайдын шийдвэрэс болж Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Би энэ засагт ажиллахгүй хэмээн" хурлаа хаяж гарсан гэх мэдээлэл байна. Ямар ч байсан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй бололтой.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна