Н.Алтанхуягийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй гэв

2016 оны 4 сарын 25

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа “Мэдэгдэл хийсэн гэж цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн бичсэн билээ. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. “Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй нь холбогдуулан уг мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно” гэлээ.

Б.ЗАЯА


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна