Хууль зүйн сайдыг шийдвэрээ татахыг шаардав

2016 оны 4 сарын 25

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “Монгол Улсын Хууль зүйн салбарыг удирдаж буй Д.Дорлигжав таныг дараах асуултуудад нэн даруй хариулж Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 2016.04.15-ны өдрийн 1-1|1572 тоот албан бичгээ нэн даруй эргүүлэн татахыг шаардаж байна. Монгол Улсад хууль хяналтын байгууллага ялангуяа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хараат бус, нийгэмд хүлээсэн үүргээ саадгүй биелүүлэх боломжоор хангагдсан байх ёстой. Харамсалтай нь сүүлийн 4 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын удирдлага 3 удаа солигдож, цагдаагийн байгууллагаас албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах, гэмт хэрэг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох байдал газар авч улмаар Хууль зүйн сайд та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд өөрөө саад учруулж байна гэж үзэхээр нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс бид энэхүү шаардлага, асуултыг хүргүүлж байна.

Эрхэм сайд Д.Дорлигжав та  3 хоногийн дотор албан ёсоор бидэнд хариу ирүүлэхийг шаардаж байгаа бөгөөд шаардлагын хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараа, дараагийн арга хэмжээг зохион байгуулах болно гэдгээ илэрхийлж байна” гэжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна