Санхүүгийн зах зээл улс төрөөс шалтгаалж байна

2016 оны 4 сарын 26

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг банкны салбар тэр чигтээ удирдаж байна. Мөн банкны бус байгууллагууд хөгжиж чадахгүй өдийг хүрсэн нь улстөрийн тогтворгүй нөхцөл байдал болоод хууль засаглалын буруу үйл ажиллагаанаас үүдсэн гэж судлаачид тайлбарлалаа. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн ачааг банкны салбар дангаараа үүрдэг гэж ойлгож болно. Иргэд зөвхөн арилжааны банкаар дамжуулж санхүүгийн үйлчилгээг авдаг учраас бусад зах зээл хөгжих боломж тийм ч их харагдахгүй байна. Гэтэл дэлхийн бусад улс орнууд хөрөнгийн биржээрээ дамжуулан арилжаа, наймаа хийх гол хэрэгслээ болгох ажлууд хийж, хөгжиж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна