Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

2016 оны 4 сарын 26

Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын холбогдох Байнгын хороод хэлэлцэх гэж байна. Тухайлбал, Төрийн байгуулалтын Байнгын хороо өглөө 09.00 цагт, Хууль зүйн Байнгын хороо өдөр 14.00 цагт энэ асуудлыг хэлэлцэх товтой.

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа энэхүү дүгнэлтийг гаргасан.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна