Алиалагч айдас төрүүлдэг

2016 оны 4 сарын 26

АНУ-ын судлаачид “айдас” (англиар creepiness)-ыг хүмүүс юу гэж ойлгож, юугаар төсөөлүүлдэг талаар ойлголт авах зорилгоор 18-77 насны 1300 орчим хүнээс асуулга авсан байна.

Айдас төрүүлэх дүрийг хүмүүс ихэвчлэн эрэгтэй хүнтэй холбож ойлгодог байна. Хамгийн зэвүүн айдас хүргэм мэргэжлийг алиалагч гэж тодорхойлжээ. Алиалагчийн дараа амьтдын чихмэл бэлтгэдэг таксидермист, секс барааны дэлгүүрийн эзэд, оршуулгын товчооны захирал бичигдлээ. Харин “айдастай” хүмүүсийн жагсаалтад хөлсний тэрэгний жолооч, лам, орон сууцны харуул,  хамгаалагчид ба гудамжны цэвэрлэгчид оржээ. Мөн хүүхэлдэй, хорхой шавьж, гүрвэл айдас төрүүлдэг байна.

Айдсын мэдрэмжийг ер бусын инээмсэглэл, бүлтийсэн нүд, ширэлдсэн үс,  хачин хувцас, хэтэрхий цонхигор царай, бүлцгэр зовхи төрүүлдэг гэж асуулгаад оролцогсод хариулжээ. Мөн  гэнэтийн чанга инээд, уруулаа долоох, яриад салахгүй байх, хурц харц бас сөрөг мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна