Дэмпингийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2016 оны 4 сарын 26

Дэмпингийн тухай хуулийн төслийг Засгийн газар өчигдөр /2016.04.25/ хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар болжээ.

Дэмпингийн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн нааштай олон үр дагавар гарна гэж Засгийн газар тооцож байна. Тухайлбал, худалдааг Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмпингээс хамгаалах эрх зүйн харилцааг Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээртэй уялдуулан зохицуулах механизм бүрдэнэ. Үүнээс гадна хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна