Токио 2020 олимпын логог танилцуулав

2016 оны 4 сарын 26

2020 оны Японы зуны Олимпын зохион байгуулагчид Токио 2020-ын албан ёсны логог танилцууллаа.

Өнгөрсөн жил танилцуулсан лого зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хасагдсан юм.

Харин энэ удаагийн танилцуулсан шинэ лого нь Японы уламжлалт өнгө, хээг дүрсэлж, олон үндэстний соёлын нэгдлийг илэрхийлсэн гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна.

Өнгөрсөн жил танилцуулсан лого нь Бельгийн нэгэн театрын логотой их адилхан байсан учраас хасагджээ. Гэвч логог бүтээсэн дизайнер Асао Токоло үүнийг өөрийнхөө санаа байсан гэж зүтгэсэн юм.

Японы Олимпын наадмын зохион байгуулагчид зохиогчийн эрхийн дуулианд нэр холбогдсон логог ашиглахаас татгалзсан билээ.

Токио 2020 Олимпын наадмын цэнгэлдэхийг  нэрт архитектор Заха Хадидын загвараар бүтээх гэж байсан ч төслийн өртөг асар их байсан учраас өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы Засгийн газар арай хямд үнээр Японы архитекторын загвараар бүтээх шийдвэр гаргасан юм.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна