Их театрын балетуудыг кинотеатрт үзүүлнэ

2016 оны 4 сарын 26

Ольга Смирнова

Москвагийн Их театрын бүжгэн жүжгийн тасалбарыг олох амаргүй. Нью-Йоркийн Team Collective гэх компани хүн бүр л орос балеттай танилцах ёстой гэж үзсэн бололтой. Тэд Францын Парисын Pathé Live гэх продюсерийн төвтэй хамтран кинотеатруудад үзүүлэх баримтат киноны цувралыг бүтээсэн байна. Мөн продюссерийн төв нь Москвагийн Их театрын бүжгэн жүжгийн тавилтуудыг дэлхийн өнцөг буланд шууд дамжуулан үзүүлж байх технологийг бэлтгэсэн байна.

Екатерина Шипулина, Артем Овчаренко

Өөрийн сонгодог репертуар, авангард бүжгэн жүжгээр алдартай театрын тухай шинэ ойлголт өгөх зорилготой аж. Найруулагч Пирс Жексон ийм төсөл дээр эртнээс ажиллаж ирсэн хүн. Баримтат кинонууд нь үзэгч олонд хөшигний арын амьдралтай давхар танилцан жүжигчидтэй танилцах боломжийг олгож байна.

Ольга Смирнова

Энэ  дэгжин гоё арга хэмжээний рекламын бичлэг бэлэн болсон бөгөөд түүнийг нь бүтээхэд Их театрын тэргүүлэх залуу жүжигчид Артем Овчаренко, Ольга Смирнова нар оролцжээ. Оросын талаас зураг авалтад авьяаслаг зураглаач, найруулагч Андрей Николаев, нэртэй стилист Наталия Туровникова нар оролцсон юм. Тайзны баатруудын дүрийг Наталия бүтээсэн гэнэ. “Бүжигчдийг хувцаслах нь амархан. Бүжигчдийн бие галбирыг бүрэн харуулахаар тэднийг тайчаад өгмөөр санагдах юм” хэмээн стилист эмэгтэй ярьжээ.


Ольга Смирнова

Зураг авалт хэрхэн явагдсан уур амьсгалыг Ольга Изаксоны авсан зургууд хэлээд өгнө. Бага зэргийн цэг бүх фактуртай,  фокусгүй дүрс зэрэг нь гэрэл зургийн хүчийг нэмэн түүнийг Парисын дягилевын гэх тоглолтын улирлуудад  тайз засагчаар ажиллахдаа бүтээсэн Алексей Бродовичийн “Балет” гэсэн алдартай цувралтай адилхан байна. Одоо зургуудын хэсгээс энд танилцаж болох бөгөөд кинонуудыг Pathé Live-ийнцахим хуудаснаас шууд үзэж болох ажээ.

Руслан Скворцов

Екатерина Шипулина

Артем Овчаренко

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна