Аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентийн эрхийг хамгаалах уулзалт боллоо

2016 оны 4 сарын 26

Дэлхийн oюуны өмчийн өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентийн эрхийг хамгаалах талаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Оюуны өмчийн газар, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, аялал жуулчлалын байгууллагууд, оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид, контент үйлдвэрлэгч, ашиглагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Тус уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарт нийтлэг гардаг гэрэл зураг, видео, аяллын хөтөлбөр, текстэн мэдээлэл, орчуулгыг зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах асуудал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, эрхээ хамгаалах арга замуудын талаар мэдээлэл солилцлоо. Уулзалтад оролцсон байгууллагууд аялал жуулчлалын салбарт оюуны өмчийн хулгайтай нэгдсэн байдлаар тэмцэх, төлөөллийн байгууллагуудаараа дамжуулан эрхээ хамгаалах,  эхний байдлаар хууль, зохицуулалтын талаар мэдээлэл түгээх, бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжид сануулах, зөрчлийг арилгаагүй тохиолдолд тухайн байгууллагын нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргах, цахим хуудсыг хаалгах зэрэг арга хэмжээг авахаар тогтлоо гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас  мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна