Эмч нар эрүүгийн хуулийн эсрэг жагсч байна

2016 оны 4 сарын 26

Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагын системийг хүндрүүлсэнд бухимдан эмч нар өнөөдөр /2016.04.26/ Чингисийн талбайд жагслаа. Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан юм. Энэ заалтад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулахыг хууль баталсан эрх баригчдаас шаардаж ийнхүү жагсч байгаа гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна