Өнгөрсөн долоо хоногт 36 компанийн хувьцаа арилжжээ

2016 оны 4 сарын 26

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоног буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-аас 22-ны өдрүүдэд нийт таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 12.309,588,296.54 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт нийт 36 компанийн 108,917.00 ширхэг хувьцааг 168,134,526.54 төгрөгөөр арилжсан.

Хамгийн идэвхтэй арилжигдсан хувьцаанууд гэвэл “Цагаан толгой”, “АПУ”, “Сүү”, “Говь, “Монгол шуудан” ХК-иудынх байжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна