Намуудын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн асуудлыг тусгах шаардлагатай гэв

2016 оны 4 сарын 26

“Нээлттэй нийгэм” форум, “Транспэрэнси Интернэшнл-Монгол” ТББ-ын төлөөлөл хамтран эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар өнөөдөр /2016.04.26/ хэлэлцүүлэг зохион байгууллааэ. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг сонгуульд өрсөлдөж буй нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгуулах чиглэлээр ажиллах юм байна. Хэлэлцүүлгийн үр дүнд:

  • Нийтийн эрүүл мэндийн тухай хуулийг батлах,

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар баримтлах хуулийг хэрэгжүүлэх,

  • Эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх. Тэр дундаа Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг байгуулах,

  • “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” үзэл баримтлалд багтсан “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө 2005-2015”-ыг мөрдөж ажиллах,

  • Эмийн чанар аюулгүй байдалд анхаарч ажиллах гэсэн үндсэн таван чиглэлийг нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуульд нэр дэвших нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Гэсэн хэдий ч дээрх таван чиглэлийг мөрийн хөтөлбөртөө нэмж тусгахад харшлах зүйлгүй гэж хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид үзлээ. Учир нь, Үндэсний аудитын газар бол зөвхөн намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан мөнгө санхүүгийн асуудлыг шалгадаг. Харин бидний гаргаж байгаа уриалга буюу таван шаардлага нь мөнгө санхүү шаардсан асуудал огтхон ч биш. Тиймээс дээрх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгах боломжтой гэсэн тайлбарыг өгч байна.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна