Цэцэрлэгийн багачуудын уран хөдөлгөөнт гимнастикийн шилдгүүд тодорлоо

2016 оны 4 сарын 26

Нийслэлийн биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулж, өнөөдөр/2016.04.26/ "Буянт-Ухаа" спортын ордонд шилдгүүдийг тодрууллаа. Энэ жил нийслэлийн есөн дүүрэг болон орон нутгийн нийт 21 цэцэрлэгийн 600 гаруй хүүхдүүд оролцсон юм. Тодруулбал, Дорноговь аймгаас “Хараацай”, “Алтан харгана” цэцэрлэгүүд анх удаа шигшээ тэмцээнд оролцсон юм. Тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын гимнастикийн холбооны шүүгч нартай хамтран зохион байгуулав. Энэхүү тэмцээн 1970 оноос эхэлсэн бөгөөд жил бүр тасралтгүй явагдаж байна.

Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг Баянгол дүүргийн Төмөрзамын тавдугаар цэцэрлэг 18.8 оноогоор эзэлсэн бол мөн тус дүүргийн 85 цэцэрлэг удаалав. Энэ жил гуравдугаар байрт гурван баг орсон бөгөөд Баянгол дүүргийн 157, 94, Сонгинохайрхан дүүргийн 113 цэцэрлэг тус тус медальт байрт шалгарлаа. Энэ жилийн аварга тавдугаар цэцэрлэгийн хувьд нийслэлийн хэмжээнд найман удаа тэргүүн байр эзэлж, дөрвөн удаа дэд байрт орсон бөгөөд 2012 онд Монголын гимнастикийн холбооны “Хүндэт өргөмжлөл”, 2013 онд улсын “Биеийн тамирын спортын шилдэг хамтлаг”, 2014 онд ССАЖС-ын “Улсын тэргүүний биеийн тамир спортын шилдэг танхим”-аар шалгарчээ.

ДҮН:  

1. Баянгол дүүргийн  Төмөр замын тавдугаар цэцэрлэг - 18.8 оноо

2. Баянгол дүүргийн 85 - 18

3. Баянгол дүүргийн 157 -17.95

 Баянгол дүүргийн  94 – 17.85

Сонгинхайрхан дүүргийн 113 – 17.85

4. Сонгинохайрхан дүүргийн 110 – 16.9

5. Баянзүрх дүүргийн 59 – 17.7

6. Замын-Үүдийн “Алтан харгана” – 17.1

7. Сонгинохайрхан дүүргийн 91 – 16.9

8. Баянзүрх дүүргийн 129 – 16.9  

9. Баянгол дүүргийн 96 – 16.55

10. Сонгинохайрхан дүүргийн 112 – 16.45

ШИЛДГҮҮД:

  • Уран зохиомж: “Замын-Үүд”ийн “Алтан харгана”
  • Үзэгчдийн таашаалд нийцсэн: “Баянгол” дүүргийн 96
  • Ур чадвар: Сонгинохайрхан дүүргийн 110
  • Шинэлэг санаа: Баянзүрх дүүрэг 59
  • Хэмнэл: Сонгинохайрхан дүүргийн 91
  • Хөгжим: Баянзүрх дүүргийн 129 цэцэрлэг тус тус шалгарлаа.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна