ИУ бүлэглэл Шведэд ажиллагаа үйлдэж магадгүй

2016 оны 4 сарын 26

Шведийн Аюулгүйн алба Иракийн холбогдох албанаас тус улсад Исламын улс /ИУ/ бүлэглэлийн долоогоос найман дайчин тус улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд тэд алан хядах ажиллагаа явуулж магадгүй гэсэн мэдээллийг авсан тухай Шведийн Expressen сонин мэдээлсэн байна. Харин сонин эх сурвалжийн нэрийг нууцалжээ.

"Бидэнд олдсон мэдээллээр Шведийн нийслэлийн иргэд олноор цугладаг тийм газар алан хядагчид ямар нэг ажиллагаа хийж магадгүй” хэмээн сонин бичжээ.

Шведийн Аюулгүйн алба энэ мэдээний талаар ямар нэг тайлбар өгөөгүй ч холбогдох шалгалтыг хийж байгаа гэжээ.

Бельгийн нийслэл Брюссельд болсон халдлагын дараагаас Европын улс орнуудын тусгай албад маш няхуур ажиллаж байгаа юм.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна