“Их түүхийн мэргэн түшмэл” баримтат киноны нээлт болно

2016 оны 4 сарын 26

Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Богд хааны ордон музейтэй хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монголын товч түүхийн дээжис, “Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэв: Амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн билээ. Дээрх ажлын үргэлжлэл болгон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “ИХ ТҮҮХИЙН МЭРГЭН ТҮШМЭЛ” баримтат киноны нээлтийг хийх гэж байна. Киноны нээлт маргааш буюу 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд болно.


ХӨТӨЛБӨР

14.00-14.10. Ёслолын ажиллагааны нээлт. ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч

14.10-14.20. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор С. Чулуун.

14.20-14.30. “Их шастирын мэргэн түшмэл” баримтад киноны танилцуулга. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн.

14.30-15.00. Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүс үг хэлнэ.

15.00-15.55. “Их шастирын мэргэн түшмэл” баримтат кино үзнэ. 15.55-16.00. Дурсгалын зураг авахуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна