12 настай охин санамсаргүй хагас марафонд  оролцжээ

2016 оны 4 сарын 27

Гүйлтийн уралдаанд оролцсон Нью Йоркийн 12 настай охин гүйж байхдаа буруу тэмцээнд оролцсоноо мэдсэн ч уралдааныг дуустал гүйжээ.

Ли Адианез Родригес охин Рочестер хотод болсон таван км-ын уралдаанд бүртгүүлж, оролцжээ. Гарааны шугам дээр сүүлчийн мөчид амжиж очсон охин 21 км-ын хагас марафонд гүйж байгаагаа замдаа л мэдсэн гэнэ.

Охин хагас марафон гүйлтийн уралдааны барианд 2:43:31 цагт орж ирсэн байна.

Таван км-ын уралдаанд гүйсэн охин нь барианд орж ирээгүйд ээж нь санаа зовж эхэлсэн ч охин хагас марафон гүйлтийн барианд орж ирснээр бүх зүйлийн учиг тайлагдсан гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна