Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

2016 оны 4 сарын 27

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.  Үүнд:

БАГЦ

БАЙРШИЛ

 НД-01

Налайх дүүргийн 2 дугаар хороо
24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд нийт 1.2 га

БЗД-01

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо
Залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд нийт 0,84 га

БЗД-02

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0,51 га 

ХУД-1,2

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 1, 2, 5, 6,  7, 10, 11, 16 дугаар байрууд 2.05 га. Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га.

ХУД-03

Хан-Уул дүүргийн 2 ба 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрууд,  нийт 1.19 га.

ХУД-06

   Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо
   Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га.

ХУД-07

   Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо
   53, 54 дүгээр байрууд, нийт 0.42 га.

ХУД-08

   Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо
   Биокомбинатын 39 дүгээр байрууд, нийт 0.26 га.

БГД-01

   Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43га

БГД-06

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 7, 8, 9,  дугаар байр нийт 0.67га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар 200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цагаас өмнө НЕТГазрын 11 давхрын хурлын зааланд ирүүлнэ. Тус өдрийн 17:00 цагт нээнэ.
Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга

  2. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт

  3. Татвар болон шүүхийн байгууллагаас авсан тодорхойлолт

  4. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/

  5. Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/

  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт

  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө

  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.

  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.           

  10. Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/

 
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
 Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,
“Хангарди ордон” 13-р давхарт 1307 тоот,
Утас: 315319 /ажлын цагаар/,
Вэб сайт: www.mpa.ub.gov.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна