Хятадад робот цагдаа гарав

2016 оны 4 сарын 27

Хятад улс Анбот нэртэй робот цагдааг гэмт хэрэг, халдлага, үймээн самууны эсрэг тэмцэхэд ашиглах болжээ.

Хятадын Батлан хамгаалахын их сургуулийн бүтээсэн 1.49 метр өндөр, 78 кг жинтэй робот цагдаа 18 км/цагийн  хурдтайгаар нэг км дотор эргүүл хийх үүрэгтэй бөгөөд гэмт халдлага, эмх замбараагүй байдлаас хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж хууль сахиулагчид үзэж байгаа гэнэ.

Гудамжинд ойролцоо яваа нэгэнд аюул, занал учрахад робот цагдаагийн цахилгаанаар цэнэглэдэг аюулын дохио алсын удирдлагаар автоматаар ажиллах ажээ. Анбот робот цагдааг энэ сарын 21-нд Чунчин хотын технологийн үзэсгэлэн худалдааны үеэр анх танилцуулсан юм. Анбот робот цагдаа тасралтгүй найман цаг ажиллах чадалтай гэнэ.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна